Сонгинохайрхан


Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэгийн өдөрлөг зохион байгууллаа.

"Глобал сан"-гийн дэмжлэгтэй "Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг үзүүлэх нь" төслийн хүрээнд 11-р сарын 10-нд СХД-ийн СӨХ-ны ажилчид болон орцны жижүүрүүд болох 100 хүнийг СХД-ийн 29-р хороотой хамтран, 11-р сарын 22-нд  орон гэргүй, тэнэмэл 100 иргэнийг СХД-ийн Цагдаагийн 1,2,3-р хэлтэстэй хамтран, 12-р сарын 08-нд Нийслэлийн засаг даргын дэргэдэх нийгмийн хамгааллын тусгай төвийн 120 хүнийг НЗД-ын дэргэдэх НХТТ-ийн хамт олонтой хамтран сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийг дүүргийн УЗХ тус тус амжилттай зохион байгууллаа. Уг үзлэгийн хүрээнд сүрьеэ илэрсэн иргэдийг ХӨСҮТ, болон Энэрэл эмнэлэгтэй хамтран сүрьеэгийн эм уулган, хэвтүүлэн эмчилж байна.